ДОРНОГОВЬ: Хүчтэй шороон шуургатай тул сургууль цэцэрлэг цахимаар хичээллэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-03-26 15:22:41

Сайншанд, 2024 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Дорноговийн нутгаар гуравдугаар сарын 27-нд хүчтэй салхи шуургатай байх тул сургууль, цэцэрлэгийг цахимаар хичээллүүлэх шийдвэрийг аймгийн Онцгой комиссоос гаргалаа. 


Энэ өдөр салхи баруун хойноос секундэд 20-24 метр, зарим үед секундэд 28 метр хүрч, нутгийн төв, өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Энэ хугацаанд мэргэжлийн байгууллагаас гаргасан мэдээллийг байнга сонсох, малаа ойр бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, аливаа эрсдэлийг хохирол багатай даван туулж, бэлэн байдлыг хангахыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.


Мөн нутгийн хойд хэсэг Иххэт, Дэлгэрэх, Алтанширээ сумын нутгаар бага зэргийн цас орж, нийт нутгаар агаарын температур хүйтэрч, цаашдаа салхи шуургатай тогтворгүй өдрүүд үргэлжилнэ.

Связанные новости