СЭЛЭНГЭ: Сургуулийн орчин дахь камержуулалтыг нэмлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-03-31 10:47:36

Сүхбаатар, 2024 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Сургуулийн орчин дахь камержуулалтыг нэмснээр хүүхдийн эрүүл аюулгүй байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.  

 

Сэлэнгэ аймгийн төвийн сургуулиудын нэг Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын Спортын сургуулийн хичээлийн байр, дотуур байранд 35 ширхэг камер нэмж суурилуулсан байна.   

 

Орон нутгийн төсвийн 19.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн энэхүү ажлыг "Бүрэн арвижих оргих" ХХК гүйцэтгэж, энэ сарын 30-нд улсын комисст хүлээлгэн өгчээ.

Связанные новости