Боршоо боомт ухаалаг хяналтын тоног төхөөрөмж, лабораторитой болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-04-08 09:13:49

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Увс аймаг дахь Боршоо боомтын өргөтгөл шинэтгэлийг дуусгаж, ухаалаг хяналтын систем, рентген, тоног төхөөрөмж, лабораторитой болголоо. 


Ингэснээр Боршоо боомтын зорчигч, суудлын болон ачааны автомашины нэвтрэх хүчин чадал 6 дахин нэмэгдэж, өдөртөө 1500 зорчигч, 1000 автомашин зорчих боломж бүрдэнэ. Тодруулбал, суудлын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал 6.7, зорчигч нэвтрүүлэх хүчин чадал 4.8, ачаа тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал 3 дахин нэмэгдэх юм.


Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийн эхэнд хилийн боомт, тээвэр логистикийн асуудлыг эрэмбэлж, Боомтын сэргэлтийн хүрээнд бодит хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтууд өрнүүлж байна. Боомтуудын хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэн ачаа, зорчигч нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа билээ.

 




Связанные новости