Улсын хэмжээнд 3.6 сая эх мал төллөжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд оны эхний нийт эх малын 77.5 хувь буюу 23.2 сая эх мал төллөнө.
Үүнээс 81 мянган ингэ, 1.3 сая гүү, 1.6 сая үнээ, 11.3 сая эм хонь, 8.7 сая эм ямаа төллөх тооцоолол гарсан. Тэгвэл өнгөрсөн баасан гарагийн байдлаар 15.7 хувь буюу 3.6 сая эх мал төллөжээ.
Баруун бүс 29.1, зүүн бүс 0.7, төвийн бүс 11.7, хангайн бүс 19.3 хувьтай мал төллөлт үргэлжилж байна. Улсын хэмжээнд 3.6 сая төл хүлээн авч, 3.4 сая төл бойжиж, бойжилт 93.4 хувьтай байгааг албаныхан мэдээлэв.
Связанные новости

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
4 дня

Второй этап отбора подрядчика для проекта строительства метрополитена будет объявлен в августе
5 дня