Хэнтий, Төв, Хөвсгөл аймагт гарсан түймэрт 206.5 га талбай өртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-04-13 11:42:53

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Дадал, Төв аймгийн Баян-Өнжүүл, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд өчигдөр ой, хээрийн түймэр гарсныг бүрэн унтраалаа.


Урьдчилсан байдлаар тооцсоноор, дээрх гурван түймэрт 206.5 га талбай өртжээ. Ой, хээрийн түймрийн 60 гаруй хувь нь дөрөв, тавдугаар саруудад гарч байна. Иймд иргэд ой, хээрийн бүсэд зорчихдоо сонор сэрэмжтэй байж, байгаль, экологи, хүн, мал, ан амьтан, эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.

 

 

Связанные новости