Дорнод их сургууль 25 жилийн ойгоо тэмдэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-10-04 16:29:58

Зүүн бүсийн томоохон сургуулиудын нэг Дорнод их сургууль 25 жилийнхээ ойг өнөөдөр тэмдэглэж байна.

Анх 1991 онд Багшийн сургууль нэртэйгээр үйл ажиллагаагаа эхэлж Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн багш сурган хүмүүжүүлэгчдийг бэлдэж байсан уг сургууль өдгөө их сургууль болон өргөжиж мянга хол давсан оюутантай улсын хэмжээний боловсон хүчин бэлдэж байгаа. Өнөөдөр тус сургуульд Зүүн бүсийн төдийгүй хөрш БНХАУ, ОХУ-ын их дээд сургуулиас оюутнууд суралцдаг.

Сургуулийн ойн арга хэмжээ эрдэм шинжилгээний хурал, багш, оюутнуудын бүтээлийн үзэсгэлэн, үе үеийн төгсөгчдийн уулзалтаар үргэлжилж байна.

Б.Туяа

Связанные новости