Удахгүй бүх төрлийн ханиаднаас ангижирна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДМАДРИД. /Sputniknews/. Бараг бүх төрлийн ханиад томууг нэг тарилгаар устгаж чадах янз бүрийн вакциныг гаргасан гэж эрдэмтэд мэдэгдэв. Ингэснээр хүн төрөлхтөн тун удахгүй ханиад хүрэх зовлонг мартах болж байна.
Мадрид хотын Астон, Ланкастер, Комплутенсе их сургуулийн эрдэмтдээс бүрдсэн олон улсын баг өмнө нь гарсан вакцинуудаас илүү үр дүнтэй вакцин гарган авснаа зарлажээ.
“Уг вакцин нь аюулгүй бөгөөд ямар ч үед боломжийн үр дүнтэй байх болно гэдгийг бид мэдэж байгаа. Гэвч 2014-2015 оны өвөл “H3N2” халдварын вакцин үр дүнгээ өгөөгүй тохиолдол гарсан. Зарим тохиолдолд вакцинууд тийм ч үр дүнтэй байдаггүй. Тиймээс жил тутам хийлгэдэг ямар ч вакцин ирээдүйд гарах вирусээс хамгаалж чаддаггүй” гэж Ланкастер их сургуулийн доктор Дерек Гадерэр ярьж байна.
Харин Комплутенсе их сургуулийн доктор Педро Рече энэ талаар тайлбарлахдаа, шинэ вакцинууд антигенийн детерминант буюу дархлааны системд аль хэдийн танигдсан томуугийн вирусээс бүрдсэн байдаг гэлээ.
Тэд шинээр гаргасан вакцинуудыг лабораторийн шинжилгээнд оруулахаар бэлтгэж байна.
Д.Нямтулга