БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн ИТХ-ын сонгуулийн тойрог байгуулах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-04-29 10:45:14

Өлгий, 2024 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит ХХ хуралдаан өнөөдөр болно.

Уг хуралдаанаар тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн тоонд үндэслэн тойрог байгуулах, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөгөөнд оруулжээ.


Баян-Өлгий аймаг нь 2020 оны орон нутгийн сонгуульд 26 тойрогтой байсан ба тухайн тойргуудаас 39 төлөөлөгч сонгогдсон. 


УИХ-аас 2020 онд баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар аймгийн хүн амын тоо нь 90001-ээс дээш бол аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн тоо 41 байхаар хуульчилсан юм. Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар тус аймгийн хүн амын тоо 116615-т хүрсэн тул хуулийн дагуу ирэх орон нутгийн сонгуулиар аймгийн ИТХ-д 41 төлөөлөгч сонгогдохоор болж байгаа ажээ. 

Связанные новости