Сэлэнгэ аймгийн ИТХ-ын сонгуулийг 30 тойрог, 41 мандаттай байх тогтоолын төслийг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-04-30 14:45:33

Сүхбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын XXII хуралдаан өчигдөр хуралдаж, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын сонгуулийг 30 тойрог, 41 мандаттай байх тогтоолын төслийг баталлаа. 

 

Аймгийн ИТХ-ын XXII хуралдаанаар 2024 оны намар болох орон нутаг /аймгийн ИТХ-ын/-ийн сонгуулийн тойрог, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, төвийн байршлыг тогтоож баталлаа.

 

Тогтоолын төсөлд аймгийн ИТХ-ын 2024 оны сонгуулийг зохион байгуулахад аймгийн төвийн сумын баг тус бүрд 1, Ерөө, Сайхан сум тус бүрд 2, Мандал суманд 5, бусад сум тус бүрд 1 тойрог байгуулж, нийт 30 тойрогтой байхаар тогтлоо. Мөн тойрогт ногдох мандатын тоог 41 байхаар болов.

 

Тодруулбал, 2024 оны орон нутгийн сонгуулиар Сэлэнгэ аймгийн ИТХ-ын мандатын тоо 41 болж өмнөхөөс 4 мандатаар нэмэгдэж байгаа. Энэ 4 мандатыг Алтанбулаг суманд 1, Сүхбаатар сумын Салхит 3 дугаар багт 1, Мандал суманд 1, Сайхан суманд 1 байхаар нэмэгдүүлэн тогтоолоо.

 

Связанные новости