Н.Батхүү: Бүх нийтээр мод тарих өдөрт 300 гаруй байгууллага оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Энэ онд Орчин цагийн ойн салбар үүссэний 100
жил тохиож байгаа. Тиймээс энэ сарыг дуустал тодорхой хуваарь гарган
ажиллахаар төлөвлөжээ. Тухайлбал, нийслэлд 2024 оны тавдугаар сарын 11-18-ны
өдрүүдэд найман байршилд мод тарих бөгөөд 300 гаруй байгууллага оролцох юм байна.
21 аймаг тавдугаар сарын 3-ны өдрөөс төвлөрсөн 33 байршилд дөрвөн сая хүртэл мод тарих бөгөөд аймаг бүр 10 хүртэлх гол, горхийг сонгон, нэг гол дээр 10 га хүртэл талбайг хоёр жилийн хугацаанд ойжуулах бэлтгэлдээ оржээ. Ойн мэргэжлийн байгууллагууд мод тарих талбай, тарьц, суулгац бэлтгэх, тарьсан модоо жилийн турш услах, арчлах чиглэлээр иргэд, байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах юм байна.
Түүнчлэн модлог ургамлын тарьц, суулгацын
үзэсгэлэн худалдааг Тэнгэр плаза, Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэг, Ялалтын
талбай гэсэн гурван байршилд, 21 аймаг,
сумдад зохион байгуулж, тарьц, суулгацаар ханган, заавар, зөвлөмж өгөх аж.