СЭЛЭНГЭ: Ой, хээрийн түймэр гарах эрсдэл аюултай зэрэглэлд хүрсэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-05-06 11:01:09

Сүхбаатар, 2024 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн УЦУОШТ-өөс ой хээрийн түймэр гарах эрсдэл бүхий газар нутгийн судалгааг хийсэн байна.

 

Дээрх судлагаагаар энэ сарын 3-ны өдрийн байдлаар ой хээрийн түймэр гарах эрсдэл Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг, Бугант, Хүдэр сумын нутгаар аюултай, бусад сумын нутгаар нэн аюултай зэрэглэлд хүрсэн байна.

 

Иймээс иргэд олон нийтэд хандаж асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаатай сав, нүхэнд хийх, айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байхыг онцгойлон анхаарууллаа.


Он гарсаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд 33 гал түймэр гарсан байна. Эдгээр нь объектод гарсан бөгөөд 210.3 сая төгрөгийн хохирол учирчээ.

 

Галын аюулаас 1915.0 сая төгрөгийн эд хөрөнгийг аварсан байна. Дээрх гарсан гал түймрийн тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 буюу 32.7 хувиар буурсан байна

Связанные новости