Он гарснаас хойш 24.7 тонн нүүрс экспортлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улс 2024 он гарсаар 24.7 сая тонн нүүрс экспортолжээ.
Тодруулбал, 1-5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл манай улс 24.7 сая тонн нүүрс экспортолсон дүн мэдээ гарав.
Үүнээс
Гашуунсухайт боомтоор 12.7 сая.тн, Шивээхүрэн боомтоор 7.1 сая.тн, Ханги
боомтоор 2.4 сая.тн, Замын-Үүд, Булган
боомтоор тус бүр нэг сая.тн,
Бичигт боомтоор 584 мянган тонн, Хавирга боомтоор 7000 тн нүүрс экспортолсон тухай Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.