ТӨВ: Хүмүүн цогцолбор бага сургууль хүүхдийн автобустай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-05-06 17:42:13

Зуунмод, 2024 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Зуунмод сумын Хүмүүн цогцолбор бага сургуульд орон нутгийн төсвийн 80 сая төгрөгийн санхүүжилтээр хүүхдийн автобусыг өнөөдөр тус сургуулийн удирдлага, эцэг эхийн зөвлөлд сумын ЗДТГ-аас хүлээлгэн өглөө.

 

Уг автобус нь 25 хүний суудалтай, Хюндай каунти загвар бөгөөд 2018 онд БНСУ-д үйлдвэрлэсэн, 2024 оны 2 дугаар сард орж ирсэн байна.

 


Хүмүүн цогцолбор бага сургуульд 1700 гаруй хүүхэд сурч, боловсорч байгаа бөгөөд хүүхдийн автобустай болсноор хүүхэд, багачууд аюулгүй, тав тухтай зорчих нөхцөл бүрдэж байгаа юм.  

 

Автобусны үйлчлэх чиглэлийг сургуулийн удирдлага, эцэг эхийн зөвлөл хамтран судалгаан дээр үндэслэн гаргана.


Энэ нь аймгийн хэмжээнд хүүхдэд зориулсан анхны автобус юм.

.

Связанные новости