С.Магсаржавын гудамжны замыг хааж засвар хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-07 17:30:20

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Баянгол дүүргийн “ТБД андууд” төвийн уулзвараас Улаанбаатар төмөр замын төв буудал хүртэлх авто замыг энэ сарын 10-ны 23.00 цагаас 13-ны өдрийн 6.00 цагийн хооронд хааж, засна.


Ингэхдээ замын хашлага өндөрлөн, зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, тэгшилгээний үе, асфальтбетон хучилт хийх юм. Мөн хэвтээ, босоо тэмдэг тэмдэглэгээ суурилуулахыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ. 

Связанные новости