Хөвсгөл, Төв аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-09 08:28:57

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Төв аймгийн Жаргалант суманд өчигдөр гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа.


Дээрх түймрүүдэд урьдчилсан байдлаар 22 га талбай өртөж шатсан байна.

Улсын хэмжээнд он гарснаас хойш энэ сарын 8-ны байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс зэрэг 10 аймгийн 28 суманд 56 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, гал түймэрт урьдчилсан байдлаар 504.913 га талбай, 5 гэр, 4 хашаа саравч, 19 толгой бог мал өртжээ.


Харин ой, хээрийн түймрийн аюулаас нэг байшин 15 гэр, 7 хашаа, саравч, 200 толгой малыг авран хамгаалсныг ОБЕГ-аас мэдээллээ.

 

Связанные новости