“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын өртөө, зөрлөгүүдэд мод тарилаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-09 14:57:16

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. “Монголын төмөр зам” ТӨХК нь Өмнөговиос Дорноговь аймгийн нутаг дэвсгэрийг дамнасан “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416,1 км төмөр замын өртөө, зөрлөгүүдэд говийн нөхцөлд тохиромжтой модны суулгац нэмж тарих энэ хаврын ажлаа эхэлжээ.


Уур амьсгалын өөрчлөлт, говьд нүүрлэж буй цөлжилт, элсний нүүдлийг бууруулах нийгмийн хариуцлагын хүрээнд тус хамт олон “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-д нэгдсэнээс хойш жил бүрийн тав, аравдугаар сард арц, хайлаас, жигд зэрэг 10 мянга гаруй мод тарьж усалгаа, арчилгааг тогтмол хийж байгаа аж. 



Связанные новости