Хятадын хөрөнгийн зах зээл сэргэж эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБЭЭЖИН. /BBC/. Үргэлжилсэн уналтын дараа Хятадын хөрөнгийн зах зээл дахин сэргэж эхэлжээ. “Shanghai Composite” индексийн ханш таван өдөр дараалан унасныхаа дараа өнөөдөр 0.6 хувиар өссөн байна.
Азийн бусад индексийн ханш ч мөн өсч эхэлжээ. Арилжаа эхлэхэд Японы “Nikkei 225” индекс 1.1 хувиар, Хонконгийн “Hang Seng” 2.5 хувиар, Өмнөд Солонгосын “KOSPI” индекс 0.7 хувиар, Австралийн “S&P/ASX 200” индекс 1.2 хувиар өссөн байна.
Даваа гарагт Шанхайн хөрөнгийн биржийн индекс 8.5 хувиар унасан нь дэлхийн хөрөнгийн зах зээлийг уналтад ороход хүргэсэн билээ.
Хятадын Төвбанк хөрөнгийн зах зээлийн байдлыг сайжруулахын тулд 150 тэрбум юань буюу 22.4 тэрбум доллар нийлүүлсэн байна.
Д.Жаргал
Связанные новости
Министр юстиции и внутренних дел Монголии посетил Постоянную палату Третейского суда в Гааге
22 часа
В 2026 году Монголия и Россия отметят 105-ю годовщину установления дипломатических отношений
22 часа
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Ulaanbaatar
Комментарии