Хүй долоон худагт “Монгол хүү” өдөрлөг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. “Монгол наадам цогцолбор”-оос үндэсний ёс заншил, их баяр наадмаа сурталчлах зорилгоор “Монгол хүү 2024” өдөрлөгийг Хүй долоон худагт олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургадугаар сарын 1-ний өдөр зохион байгуулна.
Өдөрлөгийн үеэр хүүхдийн үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, дугуйн уралдаан, гүйлтийн тэмцээн, “Аав, ээж, би” сагсан бөмбөгийн тэмцээн болон урлаг, соёлын тоглолт болох аж.
“Монгол хүү 2024” хүүхдийн баярт ирснээр эрүүл цэвэр агаарт майхан асартайгаа
байрлан, нэгэн өдрийг гэр бүл, найз нөхдөөрөө хөгжилдөн өнгөрөөхөөс гадна тэмцээн уралдаанд оролцож, ивээн тэтгэгч байгууллагын шагналтан болох боломжтойг зохион байгуулагчид нь онцоллоо.