Хадгаламж зээлийн хоршоодын мэдээллийн санг байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-10-07 14:34:16

Улаанбаатарт 278 Хадгаламж зээлийн хоршоо үйл ажиллагаа явуулж байгаагийн 170 нь Хадгаламж зээлийн хоршоодын үндэсний холбоонд гишүүнчлэлтэй юм байна.

Тус холбоо хадгаламж зээлийн хоршооны талаарх мэдээллийг нэгтгэн Мэдээллийн сантай болох хүсэлтийг Санхүүгийн зохицуулах хороонд  хүргүүлжээ.

Хадгаламж зээлийн хоршоодын үндэсний холбооны Зөвлөгөө үйлчилгээний хорооны дэд дарга М.Дэлгэрмаа ярихдаа,"Давхар гишүүнчлэлийн асуудал Хадгаламж зээлийн хоршоонд хүндрэл учруулж байна. Тиймээс Мэдээллийн  нэгдсэн сан байгуулах зайлшгүй хэрэгцээ гарсан. Тодруулбал тухайн гишүүн аль хоршоонд гишүүнчлэлтэй вэ, эсвэл гишүүнээс ямар шалтгаанаар гарав гэсэн мэдээллийг санд багтаах юм. Өнөөдөр нэгдсэн мэдээлэлгүйгээс болж нэг хүн хоёр хоршооноос зээл авч төлөхгүй хохироох явдлыг зогсооход Мэдээллийн сан тусална. Зээлийн түүх нь тухайн хүний санхүүгийн сахилга батыг харуулдаг. Өөрөөр хэлбэл мэдээллийн сан давхар зээлтэй хүмүүсийг цэгцэлнэ. Мэдээллийн сан байгуулах хүсэлтийг СЗХ дэмжиж байгаа учраас мэдээллийн баазаа байгуулах ажилдаа ороод байна. СЗХ-ны Хадгаламж зээлийн хоршоодын бүртгэлд тулгуурлан уг мэдээллийн санг байгуулах боломжтой" гэв.

 Б.Заяа

 

Связанные новости