ДОРНОГОВЬ: Байгалийн баянбүрд Хар заг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-06-04 09:49:42

Сайншанд, 2024 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн байгалийн болон түүхийн дурсгалт газраас цувралаар хүргэж байна.


Энэ удаа Улаанбадрах сумын нутагт байдаг Хар заг, Цагаан элс орчмын үзэсгэлэнт байгалийг онцлов. Улаанбадрах сумаас баруун хойд зүгт, Сайншандаас урагш 60 орчим км-т, Зүүнбаянгаас холгүй байх Загийн ой нь таван хошуу мал болон зэрлэг ан амьтдын идээшин амьдрах боломжийг хангасан говийн нэгэн өвөрмөц өнгө төрхийг агуулсан нутаг юм. Энд говьд ургадаг хар заг их хэмжээгээр ойн төгөл болон оршино.Зарим газраа тэмээний бөхнөөс өндөр ургасан загтай таарна.


Хур ихтэй жил загийн орчим нуур тойром үүсэж нүүдлийн шувууд цуглардаг. Говийн эко системийг хадгалсан энэ бүс нутагт тал нутгийг чимдэг хар сүүлт олноор нутаглана. Малын идэш, өвс сайтай тул зуд ихтэй жил загийн ойд бэлчээрлэсэн мал хахир өвлийг ажралгүй давдаг байна.



Связанные новости