ХОВД: Орон нутагт багийн эмч дутагдалтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны зургаадугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Орон нутгийн эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн асуудал, тэр дундаа багийн эмч дутагдалтай байна.
Өөрөөр хэлбэл, сүүлийн 12 жилийн хугацаанд бага эмч бэлтгээгүйгээс үүдэж сум, багийн иргэдэд эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл учрах болжээ.
Баруун бүсэд нэг их эмчид ногдох хүний тоо 350 байгаа нь улсын дунджаас 111 хүнээр, нэг сувилагчид ногдох хүний тоо 251 байгаа нь улсын дунджаас 11 хүнээр их байна.
Энэ нь аймаг бүр цаашид боловсон хүчний бодлогод анхаарах шаардлагатайг харуулж байгаа юм.