СЭЛЭНГЭ: Өнөө, маргааш дуу цахилгаантай, аадар бороо үргэлжлэн орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-06-11 13:52:46

Сүхбаатар, 2024 оны зургаадугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар өнөө, маргааш дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байна.

 

Иймээс болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг аймгийн ОБГ-аас анхаарууллаа.

 

Нөөлөг салхи гэдэг нь борооны бөөн үүл /Cb/, аадар хур тунадас, аянга цахилгаан ажиглагдах үед гэнэт богино хугацаагаар салхины хүч эрс ширүүсэх үзэгдлийг хэлдэг байна.

 

Нөөлөг салхитай үед салхины чиглэл тогтворгүй, хурд жигд биш, 18-25 м/с-ээс ч их байж болдог байна. Тиймээс бороо орж байгаа үед сонор сэрэмжтэй байх нь өөрийн болоод бусдын амь, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаална.

Связанные новости