201 м.кв-аас дээш талбайтай орон сууц хамгийн сайн борлогджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2024-06-12 10:53:43

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэй Үл хөдлөх хөрөнгө зуучлалын 310 байгууллага /ҮХХЗБ/ энэ оны 1 дүгээр улиралд давхардсан тоогоор 2 314 хэлцлээр 289.7 мянган м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 508,592,710.1 мянган төгрөгөөр худалдан борлуулахад зуучлан 13,141,172.9 мянган төгрөгийн шимтгэлийн орлого олсон. Энэ нь 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад хэлцлийн тоо 20-иор, борлуулалтын үнийн дүн 1.1 дахин нэмэгдсэн үзүүлэлт болов.


Худалдан борлуулсан үл хөдлөх хөрөнгө /ҮХХ/-ийн үзүүлэлтийг доорх байдлаар гаргажээ.


Зуучлалын байгууллагуудаар дамжуулан худалдан борлуулсан үл хөдлөх хөрөнгийн тухайд:

  • 44.7 хувийг газар,
  • 47.8 хувийг орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө /ҮХХ/,
  • 4.9 хувийг арилжааны зориулалттай ҮХХ,
  • 2.6 хувийг үйлдвэрлэлийн зориулалттай ҮХХ,

Худалдан борлуулсан үл хөдлөх хөрөнгийн үнийн дүн:

  • 88 хувийг орон сууцны зориулалттай ҮХХ,
  • 9.9 хувийг арилжааны зориулалттай ҮХХ,
  • 1.4 хувийг газар,
  • 0.6 хувийг үйлдвэрийн зориулалтай ҮХХ,

Худалдан борлуулсан орон сууцны талбайн хэмжээний хувьд:

  • 56.3 хувийг 201 м.кв-аас дээш талбайтай,
  • 24 хувийг 51-100 м.кв талбайтай,
  • 12.6 хувийг 0- 50м.кв талбайтай,
  • 7.1 хувийг 101-200 м.кв талбайтай ,

201 м.кв-аас дээш талбайтай орон сууц хамгийн их борлогдсон байна.


Мөн 1,917 хэлцлээр 158.3 мянган м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 51,936,788.8 мянган төгрөгөөр хөлслөх, хөлслүүлэх, түрээслэх, түрээслүүлэхэд зуучлан 3,471,504.4 мянган төгрөгийн шимтгэлийн орлого олсон байна. Энэ нь 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад, хэлцлийн тоо 1116-аар, үнийн дүн 2.9 дахин нэмэгдэв.


Зуучлалын байгууллагаар дамжуулан хөлслүүлж, түрээслүүлсэн ҮХХ-ийн тухайд:

  • 59 хувийг орон сууцны зориулалттай ҮХХ,
  • 36 хувийг арилжааны зориулалттай ҮХХ,
  • 4 хувийг үйлдвэрлэлийн зориулалттай ҮХХ,
  • 1 хувийг газар,

Хөлслүүлж, түрээслүүлсэн ҮХХ-ийн үнийн дүн:

  • 35.6 хувийг 51-100 м.кв талбайтай ҮХХ,
  • 37 хувийг 101-200 м.кв талбайтай ҮХХ,
  • 17.8 хувийг 0-50 м.кв талбайтай ҮХХ,
  • 9.6 хувийг 201 м.кв-аас дээш талбайтай ҮХХ,

Хөлслүүлж, түрээслүүлсэн орон сууцны талбайн хэмжээний хувьд:

  • 36.6 хувийг 51-100 м.кв талбайтай,
  • 28.6 хувийг 201 м.кв-дээш талбайтай ,
  • 17.8 хувийг 0- 50м.кв талбайтай,
  • 17 хувийг 101-200 м.кв талбайтай,

Хамгийн их хөлсөлж, түрээсэлдэг орон сууцны талбай нь 51-100 м.кв юм байна.


Эдгээр зуучлалын байгууллагууд энэ оны 1 дүгээр улиралд нь 6,723,233.2 мянган төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, 29,356,179.0 төгрөгийн хуримтлагдсан ашигтай ажилласан байна


Ийм төрлийн тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдүүдийн 98.7 хувь буюу 306 нь Улаанбаатар хотод,1.3 хувь буюу 4 хуулийн этгээд нь хөдөө, орон нутагт (Дархан -Уул аймгийн Дархан сум, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Төв аймгийн Зуунмод сум, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум) ажиллаж байна.


Үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллага 463 хувьцаа эзэмшигчийн 6,723,233.2 мянган төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгө /ХНХ/-тэй ажиллаж байна. Энэ нь 2023 оны мөн үетэй харьцуулахад ХНХ-ийн хэмжээ 2,818.0 мянган төгрөгөөр нэмэгдсэн дүн гэнэ.


Хувьцаа эзэмшигчдийн 94.8 хувийг иргэд, 3.6 хувийг хуулийн этгээд, үлдсэн 1.6 хувийг иргэн, хуулийн этгээд хамтран эзэмшдэг.


Тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн 196 нь 1 хувьцаа эзэмшигчтэй, 84 нь 2 хувьцаа эзэмшигчтэй, 25 нь 3 хувьцаа эзэмшигчтэй, 5 нь 4 буюу түүнээс дээш хувьцаа эзэмшигчтэй байна гэж  Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ. 

Связанные новости