“Сэлэнгэ +30 лиг” тэмцээний ялагчаар Лордс баг шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-06-12 11:27:52

Сүхбаатар, 2024 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. ”Сэлэнгэ +30 лиг” сагсан бөмбөгийн тэмцээнийг анх удаа зохион байгууллаа.

 

Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд “Илүүдэл жингүй-Эртэч монгол” аяныг 2022 онд, “Энэ жилдээ-эрүүл жиндээ” аяныг 2023 онд, 2024 онд мөн “Энэ жилдээ эрүүл жиндээ” аяныг тус тус өрнүүлж байна.  

 

Дээрх аяны хүрээнд Сэлэнгэ аймгийн БТСГ-аас аймгийн төв Сүхбаатар суманд ажиллаж амьдарч байгаа +30 насны залуусын дунд ”Сэлэнгэ +30 лиг” сагсан бөмбөгийн тэмцээнийг анх удаа зохион байгууллаа.

 

Тэмцээнд 8 багийн 90 тамирчин оролцож, амралтын өдөр бүр сагсан бөмбөгийн спортоор хүчээ сорин өрсөлдсөн.

 

2 сарын турш сагсан бөмбөгийн спортоор үзэгч, дэмжигч олноо баярлуулсан 30+ лигийн тэмцээний тэргүүн байрт Б.Чинбат ахлагчтай “Лордс” баг” шалгарч цом, өргөмжлөл, алтан медалийн эзэд боллоо.

 

Удаах байруудад П.Баярбат ахлагчтай “TL баг”, Б.Идэрхангай ахлагчтай “Блю роскет” багууд тус тус шалгарч мөнгө, хүрэл медаль хүртлээ.

 

Тэмцээийг Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын газар, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газар, “Асгатын Дов” Уламжлалтын эмнэлэг, “Сэлэнгэ-Цахим телевиз”, “Чанга Шүгэл” Шүүгчдийн холбооноос хамтран зохион байгуулсан байна.

 

Связанные новости