ДОРНОГОВЬ: Есөн аж ахуйн нэгжийн 900 сая төгрөгийн зээлийг санхүүжүүлэх шийдвэр гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-06-13 12:35:00

Сайншанд, 2024 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн үйлдвэр эрхлэгчид Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 10 төслийг холбогдох журмын дагуу илгээжээ.


Аймгийн Төсөл сонгон шалгаруулах дэд хороо Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эх үүсвэрээр санхүүжих дээрх төслүүдийг хэлэлцэн, оноо өгч, онооны дарааллаар эрэмбэлж нийт есөн аж ахуйн нэгжийн 900 сая төгрөгийн зээлийг эхний ээлжид санхүүжүүлэх шийдвэр гаргажээ. Зээл хүссэн өргөдөл болон Төсөл сонгон шалгаруулах дэд хорооны холбогдох шийдвэрийг ХХААХҮЯ-нд явуулсан байна.


Салбарын яамнаас дээрх төслийг хянаж шаардлагатай төслийг баталснаар үйлдвэрлэгчид Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авах эрх үүснэ. Энэ жил тус аймагт мал эмнэлгийн хоёр, цэвэр ус савлах, эрдэсжүүлэх чиглэлээр хоёр, малын үүлдэр угсаа сайжруулах, ногооны зоорь барих, дайвар бүтээгээгдэхүүний үйлдвэр, ингэний фермийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бизнес эрхлэгчид зээл хүссэн байна. 

Связанные новости