ӨВӨРХАНГАЙ: ЖДҮ хөгжүүлэх сангаас арван төслийг санхүүжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр, 2024 оны зургадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Энэ жил жижиг,, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар 28 аж ахуйн нэгж төсөл өгсөн байна.
Төсөл
сонгон шалгаруулах аймгийн дэд хороо дээрх төслөөс арвыг шалгаруулжээ. 2024 онд хүнсний үйлдвэр, газар тариалан,
мал аж ахуй, хөнгөн үйлдвэр, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж
ахуйн нэгж, хоршоодоос ирсэн төслийг дараах шалгуураар шалгаруулах юм.
Үүнд:
- Шинэ сэргэлтийн
бодлогын хүрээнд хотоос орон нутагт шилжин үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн
нэгж, орон нутагт шилжсэн иргэнийг ажилд авсан үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж
ахуйн нэгж,
- Импортыг орлох
шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэл,
- Баяжуулсан
болон органик бүтээгдэхүүн үйлдвэрлэл,
- Инновацын
бүтээгдэхүүн нэвтрүүлэх,
- Хүнсний бэлтгэн
нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч аж ахуйн нэгж,
- Чихрийн агууламж
багатай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл,
- Хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийг ажиллуулж байгаа аж ахуйн нэгж зэрэг шалгуурыг хангасан
төслийг шалгаруулна.