Цаг агаарын мэдээллийг гар утасны мессежээр шуурхай хүлээн авах боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ![](/files/666e96cc1488b.jpeg)
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Амьдардаг аймаг, сумынхаа болоод аялж, амарч зугаалж буй нутаг, орныхоо цаг агаар, бэлчээрийн мэдээллийг гар утасны мессежээр шуурхай хүлээн авах боломжтой.
Мэдээлэл авах хүсэлт гаргахдаа 130-105 дугаарт мессеж
илгээх юм. Мөн код ашиглан аймаг, сумынхаа цаг агаарын мэдээллийг http://sms2.nema.gov.mn/ сайтаас
хүлээн авч болно. Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тухай бүрт
хүлээн авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас зөвлөжээ.