СҮХБААТАР: Асгат анх байгуулагдсанаасаа хойш 8 удаа сумын төвөө нүүлгэжээ

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2024-06-20 15:17:10

Баруун-Урт 2024 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Асгат бол Дарьгангын хошууны таван сумын нэг. Аймгийн төвөөс 45 километрт байрлах эл буйдхан сум 1900 хүн амтай.


1931 онд Асгат уулын энгэрт төвлөрч Асгат сум гэж нэрлэх болжээ. Анх байгуулагдсанаасаа хойш 8 удаа сумын төвөө нүүлгэж, 1959 онд одоогийн байгаа Улаан дэлд төвлөрч суурьшсан байна.


582,3 мянган га нутаг дэвсгэртэй, тал хээрийн бүсэд багтдаг. Авдарын уул, Баян уул, Асгат уултай. Өвөр хүрэм, Мухар, Сэнжит, Авдарын гол, Цагаан булаг, Хавирга гэх гол, булагтай. Гянт болд, болор, хайлуур жонш, чулуун нүүрс, шохойн чулуу, боржин зэрэг байгалийн ашигт малтмалын нөөцтэй.