ОРХОН: Бэлэн байдлын үзлэг, сургалт зохион байгуулж байна
ФОТО МЭДЭЭ
Баян-Өндөр, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Онцгой байдлын газраас Баян-Өндөр, Жаргалант суманд бэлэн байдлын үзлэг, сургалт зохион байгуулж байна.
Үзлэг шалгалтаар сумдын Тамгын газрын гамшгаас хамгаалах бүлгүүдийн алба хаагчдын түвшин, хандлага, цэрэгжилт, жагсаалч байдал, хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилттэй танилцаж, гал түймэр, гамшгаас хамгаалах сургалт, урьдчилан сэргийлэх ажлын бодит үр дүн, ажлын үзүүлэлтийг дүгнэж байна.
Түүнчлэн сумдад үйл ажиллагааг явуулж буй авто машин, техник хэрэгслийн бэлэн байдлыг үнэлж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Гамшгаас хамгаалах хэсэгчилсэн бэлэн байдлын үзлэг сургалтыг анх 2017 онд хийж байсан боловч цар тахлаас хойш тасраад байсныг ийнхүү хэвшмэл болгон энэ оноос дахин явуулж эхэллээ.














Связанные новости
Ulaanbaatar