ОРХОН: “Соёлыг түгээе” аяныг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна
ФОТО МЭДЭЭ
Баян-Өндөр, 2025 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн ЗДТГ, Соёл, урлаг, аялал жуулчлалын газар хамтран 11 дүгээр сарын 11-нээс 12 дугаар сарын 11-ний өдрүүдэд “Соёлыг түгээе” аяныг зарлаад байна.
Уг аяныг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд хотын иргэдэд зөв хандлага, эерэг соёл түгээх зорилготой юм.
Аяны хүрээнд Хэмнэл соёлын төвийн хөгжмийн гурвал Эрдэнэт хотын иргэдийг хөгжимт аялгуугаар угтах “Хөгжимтэй угталт” үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн угталт Авто тээврийн төвд боллоо.
Уран уянгалаг хөгжмийн аялгуугаар өглөөг угтсан иргэдэд таатай сэтгэгдэл төрүүлсэн байна. Аяны нээлтийг аймгийн ЗДТГ түүчээлэн зохион байгуулсан бөгөөд төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд “Хөгжимтэй угталт”-д үе шаттайгаар нэгдэж байна.
Энэ аяны онцлог нь нийтийн бие засах газрын ариун цэврийн стандартыг бүх төрийн болон хувийн хэвшлийн газар нэвтрүүлж мөрдөх, олон нийтийн газар биеэ зөв боловсон авч явах, эерэг байх зэрэг соёлын анхан шатны олон мэдлэгийг иргэдэд сануулж, ойлгуулахад чиглэж байна.




Связанные новости
Ulaanbaatar