Бороо үргэлжлэн орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.munkhzul@montsame.gov.mn
2024-06-21 08:44:50

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Сэлэнгийн зүүн хэсэг, Хэнтий аймгийн нутгаар бороо орж, Дундговь аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.


Мөн төв болон зүүн аймгуудын нутгаар, маргааш нутгийн зүүн хагаст үргэлжилсэн усархаг болон дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн зүүн хасагт эрс сэрүүсэх аж. Хэнтийн уулсаараа цас орох нөхцөл бүрдэж байгаа тул ноосолсон мал осгох, борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, аянга, цахилгаан, уруйн үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.


Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Нутгийн зүүн хагаст эрс сэрүүсэж 6-11, Хангайн уулархаг нутаг, Говийн бүсээр 12-17, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 25-30, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.  


Улаанбаатарт дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 6-11 метр хүрэх бөгөөд өдөртөө 9-11 хэм дулаан байх төлөв гарчээ.

Связанные новости