ТОП-20 индекс 4.46 хувиар өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-06-24 13:49:11

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монголын хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаа, 7 удаагийн нүүрсний, 4 удаагийн төмрийн баяжмалын цахим арилжаа болж, нийт 83,927,239,196 төгрөгийн арилжаа хийсэн байна.





Өнгөрсөн 7 хоногийн баасан гарагийн байдлаар зах зээлийн үнэлгээ 11,245,670,062,098 төгрөг болсон бол ТОП-20 индекс 44,243.95 нэгж болж, өмнөх 7 хоногийнхоос 4.46 хувиар өссөн үзүүлэлттэй байна.





Связанные новости