Ой, хээрт 70 гаруй түймэр гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-07-03 08:40:03

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ сарын 2-ны өдрийн байдлаар 11 аймгийн 35 суманд 73 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ.


Дээрх ой, хээрийн гал түймрээс нэг байшин, 15 гэр, 7 хашаа, саравч, 200 толгой малыг авран хамгаалсан байна. Ой, хээрийн гал түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын 798, Хил хамгаалах байгууллагын 98, Цагдаагийн байгууллагын 9 алба хаагч, орон нутгийн 1527 иргэнтэй хамтран ажилласныг ОБЕГ мэдээлэв. 



Связанные новости