Хүүхдийн мөнгийг энэ сарын 18-нд олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-07-04 09:23:22

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Долоодугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь гарчээ.


Энэ сарын хүүхдийн мөнгө, эцэг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг энэ сарын 18-нд олгоно.


Мөн тэтгэвэр, асаргааны тэтгэмж, насны хишигийг энэ сарын 8, 25-нд олгох юм.



Связанные новости