БУЛГАН: Аймгийн баяр наадмын бөхийн барилдаанд М.Баасанжав түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2024 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат сумын заан М.Баасанжав Булган аймгийн баяр наадамд 7 даван түрүүлж, аймгийн арслан боллоо.
Булган аймаг байгуулсны 86 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх барилдаж, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат сумын заан М.Баасанжав түрүүлж, Булган аймгийн Сайхан сумын харьяат аймгийн арслан Н.Намнансүрэн үзүүрлэлээ.
Шөвгийн дөрөвт Булган аймгийн Сайхан сумын харьяат аймгийн харцага Д.Пүрэвдорж, Булган аймгийн Орхон сумын харьяат Ц.Чагнаадорж нар тус тус шалгарсан байна.


Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
4 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
10 дня
Ulaanbaatar