Цагаан ноолуур 119 мянган төгрөгийн үнэтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2024-07-18 09:05:11

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Ямааны 1 кг цагаан ноолуур 2024 оны 6 дугаар сард дунджаар 119700 төгрөгийн үнэтэй байна. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 16.8 мянган төгрөгөөр нэмэгдсэн дүн юм.


Өвөрхангай аймагт хамгийн өндөр буюу 132000 төгрөг, Сүхбаатар аймагт хамгийн бага буюу 100 000 төгрөг байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ

Связанные новости