“Охидын эрхийн өдөр”-ийг тэмдэглэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДӨнөөдөр охидын эрхийг хамгаалах Олон улсын өдөр. НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 2012 оноос энэ өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэх болсон. Манай улсын хувьд гурав дахь жилдээ тэмдэглэж байна.
Дорнод аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын газраас ЕБС-иудын сурагч, эцэг эхийн зөвлөлийнхөнд охидын эрхийн талаар сургалт явуулна. Мөн аймгийн төвийн бүх сургуулиудад нэгэн зэрэг хэлэлцүүлэг зохион байгуулж охидын эрхийн талаарх мэдлэг мэдээлэл өгөх юм. Охидын эрхээс гадна насанд хүрээгүй ээж болсон эмэгтэйчүүдэд ч энэ талын мэдлэг олгох сургалт зохион байгуулна. Дашрамд дурдахад Дорнод аймагт энэ насны залуу ээж 70 гаруй байдаг юм байна.
Б.Туяа