Үер усны аюулаас сэрэмжлэхийг төвийн болон зүүн аймгийнханд анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Өнөөдөр 20:00 цаг хүртэл нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг Ус цаг уур, орчны шинжилгээний газар анхааруулжээ.
Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн
аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад
нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.
Баруун аймгуудын нутгаар салхи баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ,
Хараа, Ерөө голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26...+31 градус, Их
нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +32...+37 градус, бусад нутгаар +19...+24
градус дулаан байна.