Монголын Хуульчдын холбоо ээлжит бус их хурлаа хийж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬМонголын Хуульчдын холбоо ээлжит бус их хурлаа Төрийн ордонд хийж байна.
Тус холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, бодлогыг тодорхойлох хамтын удирдлага бүхий Удирдах зөвлөл болон Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүдийн бүрэн эрхийн хугацаа тус тус дуусгавар болсонтой холбогдуулж энэхүү ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж байгаа аж.
Ээлжит бус их хурлаар холбооны Зөвлөлийн болон Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүдийн шинээр сонгон батламжлах, холбооны дүрэмд өөрчлөлт оруулах, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтын саналын төслийг танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцэж байна.
Мэргэжлийн Хуульчдын холбоо 5405 хуульч бүртгэлтэйгээс 4838 нь мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг. Ээлжит бус хуралд 485 төлөөлөгч оролцож байна.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ