Нийслэлийн 5.2 га газарт тоглоомын талбай, ногоон байгууламж, авто машины зогсоолыг тохижуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-19 17:14:21

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. НИТХ-ын хуралдаанаар нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай тогтоолын төсөл баталж, тоглоомын талбай, ногоон байгууламж, авто машины зогсоолыг тохижуулах 21 байршилд газрыг нь шийдлээ.


Тухайлбал, Баянгол дүүрэгт 16 байршилд 2.71 га, Баянзүрх дүүрэгт нэг байршилд 0.42 га, Сонгинохайрхан дүүргийн 4 байршилд 2.06 га газрыг шийджээ. Улаанбаатар хотод 2019 оноос 287 байршлын 293.56 га газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгээд байгаа. Цаашид нийтийн эдэлбэр газруудад дараах арга хэмжээг авахаар төлөвлөжээ. 


Тодруулбал, нийтийн эдэлбэр газрыг зориулалтын дагуу хот төлөвлөлт, газрын менежментийн бодлогоор хөгжүүлж, ашиглалт, хамгаалалт тохижуулалтыг шийдэх саналыг холбогдох байгууллагад хүргэх, нийтийн эдэлбэр газарт хийж буй ажлыг иргэд, олон нийтэд нээлттэй болгох, нийтийн эдэлбэр газрын тоо хэмжээг нэмэх, бүртгэх ажлыг шат дараатай хийхийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв. 

Связанные новости