Түнхэл тосгонд ой хээрийн түймэр гарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬСэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны Түнхэл багийн “Тайжийн нуруу” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 80 км/ өчигдөр ойн түймэр гарсан байна.
Түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 20 иргэн, 1 автомашинтай ажиллаж байгаа аж.
Харин Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянтэрэм багийн “Яншуй нуур” гэдэг газар, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Охиндий” гэдэг газар, Сайхан сумын Номгон багийн нутагт, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Давааны-Ам багийн “Овоо-Өндөр” гэдэг газарт тус тус хээрийн түймэр гарсныг өдөрт унтрааж чадсан байна.
Н.Туяа