Амиа хорлохыг завджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-10-15 15:44:04

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 11 дүгээр байрны 5 давхараас хүн үсэрч амиа хорлохыг завдсан хэрэг өчигдөр шөнө гарчээ. 

Хэргийн талаар дуудлага өчигдөр шөнө  01:12 цагт Шуурхай удирдлагын төвд ирж, Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн А /32 настай, эрэгтэй/-ийг өндрөөс буулгасан байна. Улмаар дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

 Н.Туяа

Связанные новости