Д.Трамп сонгуулиас хойш анх удаа гадаадын удирдагчтай уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-11-15 12:19:59

БУЭНОС-АЙРЕС, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /АР/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Дональд Трамп Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милейтэй пүрэв гарагт уулзжээ. Энэ тухай Аргентины төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Мануэль Адорни олон нийтийн сүлжээнд мэдээлсэн байна. 


Уулзалт Флорида дахь Д.Трампын Мар-а-Лаго эдлэнд болжээ.


Аргентины Гадаад хэргийн сайд Херардо Вертейн, бизнес эрхлэгч Илон Маск, Х.Милей, Д.Трамп, Х.Милейгийн эгч Карина нар зүүн гар талаас баруун тийш эгнэн зогсож авхуулсан зургийг М.Адорни олон нийтийн Х сүлжээнд нийтэлсэн байна. Ингэснээр Х.Милей АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамптай уулзсан гадаадын анхны удирдагч болж байна.  


Уулзалт амжилттай болсон бөгөөд Х.Милей мөн Америкийн хөрөнгө оруулагчидтай уулзсан гэж Ассошиэйтед Пресс агентлаг эх сурвалжийн мэдээллийг эш татан уламжилжээ. 




Связанные новости