Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2024 оны арванэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй.
Салхи ихэнх
нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар
секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Завхан голын
эх, Хүрэнбэлчир орчмоор -11...-16 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн
уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, говийн бүс
нутгаар +3...+8 градус, бусад нутгаар -2...+3 градус байх юм.
Ихэнх нутгаар ойрын
өдрүүдэд цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна