ХӨВСГӨЛ: Зураг зурангаа замын хөдөлгөөний мэдлэгээ баяжуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-11-20 14:57:14

Мөрөн, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт явган зорчигчдыг зам тээврийн осолд өртөж амь, эд хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор замын хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал хандлагыг өөрчлөх зөв үйлдэлд уриалах, эцэг эх асран хамгаалагчийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой зохион байгуулдаг “Ногоон гэрэл-цагаан шугам” аян үргэлжилж байна.


“Аяны хүрээнд зохион байгуулсан гар зургийн уралдаанд 700 гаруй сурагч оролцсон байна. Хамгийн гол нь хүүхдүүд зураг зурангаа замын хөдөлгөөний мэдлэгээ дээшлүүлж буй нь онцлог юм.


Уралдаанд оролцсон хүүхдүүд болон дэмжиж тусалсан багш, эцэг эхчүүддээ баярлалаа.


Тус аймагт энэ онд зам тээврийн ослоос болж 2 хүүхэд амиа алдсан.


Иймээс зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, нөлөөллийн ажлыг эрчимжүүлж, уг ажилд эцэг эх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байна” гэдгийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч А.Батбаатар хэллээ.







Связанные новости