Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг МАН, АН-ын бүлэг дэмжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. УИХ дахь АН, МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, 2025 оны төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаар боллоо.
Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах шийдвэр гаргаснаа мэдэгдлээ.
Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн олонхиороо дэмжлээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай оролцож хориг танилцуулсан байна.