ХОВД: Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй нийгмийг бий болгох уриалга дэвшүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-11-22 18:15:37

Жаргалант, 2024 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Ховд аймагт одоогоор 3800 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байна.

Үүнээс 310 нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд юм. Тэдний 170 нь цэцэрлэгт, 42 нь ерөнхий боловсролын сургууль болон Насан туршийн боловсрол төвд суралцаж байгаа гэх судалгаа гарчээ. 


Ховд аймаг өдгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй нийгмийг бий болгох уриалга дэвшүүлж, “Бэрх биш ээлтэй Ховд-3” аян өрнүүлж байна.  


Аяны хүрээнд олон улсын төсөл, хөтөлбөр, төрийн болон төрийн бус байгууллага хамтран нөлөөллийн ажлыг нэг сарын хугацаанд хэрэгжүүлж буй. 


Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг мэргэжилтнүүд болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагаа сайжрах ба хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол, хөгжилд тодорхой ахиц гарна гэж үзжээ.

Связанные новости