ХОВД: Нийт нутгаар -5-10 градус хүйтэн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ихэнх нутгаар өчигдөр цас орлоо.
Одоогийн байдлаар Дарви сумын нутгаар 21 см цастай байгаа бол Үенч, Алтай суманд 8 см, Булган суманд 4 см, Чандмань суманд 3 см цасан бүрхүүл тогтжээ.
Харин Манхан суманд 2 см, Дуут суманд 1 см цастай байгаа бол Жаргалант, Зэрэг, Мөнххайрхан, Мөст, Цэцэг, Ховд сумын нутгаар 1 см-ээс бага цасан бүрхүүл тогтсон юм.
Өнөөдөр Ховд аймгийн нутгаар үүлшинэ. Цас орохгүй.
Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 10-12 метр, алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температурын хувьд нийт нутгаар -5-10 градус хүйтэн байна гэж Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.