ХОВД: Энэ онд 1591 хүүхэд 16 нас хүрч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-11-25 20:35:51

Жаргалант, 2024 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол өнөөдөр Ховд аймагт боллоо.


Энэ онд Ховд аймгийн хэмжээнд 1591 хүүхэд 16 нас хүрч байгаа. Тэдний төлөөлөл болох 200 хүүхэд уг ёслолд оролцжээ. 


Энэ үеэр 30 хүүхэд Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардан авсан юм. 


Дээрх ёслол нь залуу үеийнхнийг түүх, соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, хариуцлагаа ухамсарласан иргэн болон төлөвшихөд чухал ач холбогдолтой.

  

Монголын залуучуудын холбооны санаачилгаар 2002 оноос эхлэн Ерөнхий сайдын ивээл дор иргэний андгай өргөх ёслолыг зохион байгуулж буй.

  

Ховд аймагт болсон уг ёслолыг ЗДТГ, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын газар болон бусад төрийн байгууллага хамтран хэрэгжүүлжээ.

 

Связанные новости