ДОРНОГОВЬ: Ирэх оны төсвийг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-12-17 14:59:38

Сайншанд, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ИТХ-ын ээлжит бус III хуралдаан өнөөдөр боллоо.


Хуралдаанаар аймгийн хөгжлийн 2025 оны жилийн төлөвлөгөө, аймгийн 2025 оны төсөв, гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай  асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.


Аймгийн хөгжлийн 2025 оны жилийн төлөвлөгөөг 89 төсөл, 77 үндсэн үйл ажиллагаа, 166 арга хэмжээ бүхий 332 ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Жилийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахдаа Засгийн газрын 2021 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан Хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах нийтлэг журмыг мөрдлөг болгож, тавьсан зорилгодоо хүрч болохуйц бодит ажлыг хэрэгжүүлэхээр тусгажээ.


Харин аймгийн 2025 оны төсвийн орлогыг 68.8 тэрбум төгрөг байхаар шийдвэрлэв. Үүнд аймгийн төсвийн татварын орлогыг 41.4 тэрбум, татварын бус орлогыг 1.5 тэрбум, аймгийн төсвийн хөрөнгийн орлогыг 25.8 тэрбум төгрөг байхаар төсөвлөсөн байна.

Связанные новости